Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Сэлэнгэ аймгийн 2016 оны хөрсний тойм

Шинэчлэгдсэн: 2024-12-20 08:09:14

Хөрсний экосистем дэх хүнд металлын бохирдол нь хэд хэдэн шалтгааны улмаас бохирддог. Хүнд металл  хүний үйл ажиллагааны гаралтай эх үүсвэр нь түлшний дутуу шаталт, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, хог хаягдал, хөө тортог, хаягдал усны лаг, зуухны үлдэгдэл зэргээс үүсдэг.

2016  оны 06–р сард  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хөрсний  мониторингийн 14 цэгээс дээж авч Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторит хүргүүлэн хүнд металл  тодорхойлсoн.

Шинжилгээний дүнгээс үзэхэд MNS 5850:2008 стандартаас  Депогийн орчмоос авсан хөрсний дээжинд цайр 2.94 дахин, Гэрэлт хөшөө ба Цэцэрлэгт хүрээлэнгээс бусад бүх мониторингийн цэгүүдэд стронци 1.04-1.49 дахин давж бохирдсон байна. Бусад элементүүд   стандартын дагуу байна.